top of page

Нэг хүртэлх насны хүүхдийн идэхийг хориглох хүнсний зүйлсийн хар жагсаалт

Доор дурьдах хэдэн зүйлийг нэмэгдэл хоолонд дөнгөж орох үед нь хүүхдэд өгөх хэрэггүй .

Өндөгний цагаан

Өндөгний цагаан дах уургийн молекул харьцангуй бага байдаг тул гэдэсний ханаар нэвтрэн нялх хүүхдийн цусанд орох боломжтой тул хүүхдийн биед өөр биетийн уургийн молекулаас харших урвал явагдаж, экзем, псиораз зэрэг өвчний үндэс болж болзошгүй. Өндөгний цагааныг хүүхдийг нэг нас хүрсэн хойно өгвөл зохилтой.


Мөнгөн усны агууламж ихтэй загас 

Метил меркури нь загасанд байдаг бөгөөд энэ нь хүний мэдрэлийн системд нөлөөлдөг. Жирэмсэн эмэгтэй, ураг болон нялх хүүхдэд нөлөөлөх нь бий. Загас сонгохдоо хэт том биетэй болон мөнгөн усны агууламж ихтэй дулан загас буюу акул, илд загас, туна загас зэргээс татгалзах хэрэгтэй .   


Далайн амьтад

Наймаалж, хавч зэрэг хясаат амьтад нь нялх хүүхдэд харшил өгдөг тул нэг хүртэлх насны хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөе.


Ногоонууд

Хүүхэд гурван сар хүрснээс хойш ногооны шүүс өгч эхлээд жаахан томрохоор нь ногооны зутан өгнө. Хүнсний ногоонд их хэмжээний аминдэм, эрдэс бодис байдаг боловч зарим нэгэн ногоог хэт эрт нэмэгдэл хоолонд хийж болохгүй.


Ethanedioic acid ихээр агуулсан ногоонууд . Үүнд бууцай , жууцай зэрэг орох бөгөөд хүний биед шингэх шимэгдэх нь удаанаар барахгүй хүний биеийн кальцийн шимэгдэлтэд сөргөөр нөлөөлнө . Хүүхдийн яс , шүдний хөгжилд муу үр дагавартай .


Буурцагны төрлүүд

Буурцагны төрлүүдэд бамбай булчирхайн хавдар үүсгэдэг фактор агуулагддаг тул хүүхдэд муу нөлөөтэй . Үүнээс гадна буурцагны төрлүүд нь гүйцэд болтол нь чанаж буцалгах хэцүү тул харшил , хордлого өгөх нь их байдаг .

Шингэц муутай ногоонууд

Хүүхдийн хоол шингээх чадвар нь гүйцэд хөгжөөгүй тул хулсны найлзуур , таримал цоор-пастернак зэрэг шингэц удаантай ногоог том болтол нь өгөхгүй байсан нь дээр . Эдгээрээс гадна хэт их эслэгтэй ишт ногоонуудыг мөн өгөх хэрэггүй .


Жимсний төрлүүд

Жимсэнд хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөнд хэрэгтэй С аминдэм их байдаг , сайхан амттай, хүүхдийн нэмэгдэл хоолонд тохирох хэдий ч ямар төрлийн жимснүүдийг хүүхдийн нэмэгдэл хоолонд оруулж болохгүй вэ. Ер нь бол амархан харшил үүсгэдэг жимснүүдийг бүгдийг нь л өгөхгүй байх хэрэгтэй.. Харшил нь улайж загатнаж арьсан дээр тууралт гарахаас гадна гүйлгэх, гэдэс өвдөх, амьсгаа боогдох зэрэг хүндрэлүүд ч гарч болзошгүй. Ялангуяа бага насны хүүхдэд хоол хүнсний зүйлсийн харшил нь харшлын гаралтай астма өвчний гол шалтгааны нэг болдог. Гурван наснаас өмнө хүүхдэд хүнсний зүйлсээс харшил үүсэх эрсдэл их байна.


Манго

Мангонд зарим төрлийн химийн элемент байх ба гүйцэд боловсроогүй манго нь арьсны салст бүрхүүлд цочрол өгнө.


Ананас

Ананас нь мөн хүний арьс, судсанд цочрол өгдөг . Зарим хүмүүс ананас идсэн даруйд арьс загатнах, дөрвөн мөч, хэл ам бадайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Үстэй жимснүүд

Гаднаа үстэй жимснүүд нь том молекулын бүтэцтэй тул хүүхдийн ходоод гэдэс үүнийг нь задалж боловсруулах чадвар сул байна. Иймд харшил үүсэх эрсдэл их байна. Үүнд тоор, киви гэх мэт жимснүүд орно .

Минерал ус , цэвэр ус

Хүүхдийн хоол боловсруулах систем нь хараахан гүйцэд хөгжөөгүй байгаа тул минерал ус нь бөөрний ачааллыг нэмэгдүүлнэ. Харин удаан хугацаагаар цэвэр ус хэрэглэвэл хүүхэд минерал буюу эрдсийн дутагдалд орохоос гадна ус цэвэршүүлэхэд хэрэглэгддэг үйлдвэрлэлийн нэмэлт бодисууд нь хүүхдийн элгэнд муу нөлөөтэй байж болзошгүй.

Энергийн ундаа

Хүний биеэс хөлсөөр алдагдах хэрэгцээт бодисуудыг нөхөж өгөх боловч нялх хүүхдийн бодисын солилцоо гүйцэд хөгжөөгүй тул бөөр , элэг , зүрх зэрэгт муугаар нөлөөлж цусны даралтыг ихэсгэх, зүрхний цохилт хэвийн бус болох, элэг бөөрний үйл ажиллагаа доголдох зэрэг сөрөг үр дагавартай.

Цочрол өгөх ундаанууд

Кола, кофе, өтгөн цай зэрэг сахар кофеин ихтэй ундаанууд нь шүд хорхойтоход нөлөөлөхөөс гадна хүүхдийн амтлах мэдрэмжид нөлөөлнө, хүүхдийг хэт сэргээснээр тайван бус болж физиологийн цагийн тогтсон дэглэмд нөлөөлнө.

Амтлагчууд

Кетчуп, чинжүүний нухаш, горчиц, үүсүү, хэт чихэрлэг гэх зэрэг хурц амттай амтлагчууд нь хүүхдийн бөөрний ачааллыг нэмэгдүүлнэ. Нэг хүртэлх насны хүүхэд давсыг ч ихээр хэрэглэх хэрэггүй байдаг.   

Снакууд

Хатуугаар хэлбэл хүүхдэд нэмэгдэл хоол өгч эхлэх эхний үед снак огт хэрэггүй ялангуяа будагч бодистой снакууд нь хүүхдийн амтлах мэдрэмжид муугаар нөлөөлж шүдийг хорхойтуулна. Чихэр, печень , хуурай сүү, резинэн чихэр , хүн орхоодойтой хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдэд ямар ч шим тэжээлгүй сахар ихээр агуулсан байдаг. Хүн орхоодой нь гормоны ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул энэ төрлийн орцтой хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдэд бэлгийн бойжилт эрт явагдахад хүргэх аюултай.

Гурил будаа

Хэдийгээр гурил будаа нь хүүхдэд харшил өгдөггүй хамгийн аюулгүй бүтээгдэхүүн мэт боловч анхаарах нэг зүйл нь эцэг эхчүүд хүүхэддээ хамгийн нарийн, цагаан гурил сонгодог, гэтэл ийм гурилд аминдэмүүд байдаггүй, ялангуяа Вгийн төрлийн аминдэмүүд байдаггүйгээс хүүхдийн мэдрэлийн системийн хөгжилд муугаар нөлөөлдөг. Мөн харааны хөгжилд нөлөөлж холын хараа муудах нэг шалтгаан болдог.  

Эх сурвалж : www.sohu.com-с зарим мэдэхгүй загас , ногооны нэрнүүдийг хаяад орчууллаа угаасаа монголд байх ч гүй биз , миний толь бичигт ч алга .


Write a catchy title...

January 01, 2020

What's this item about? What makes it interesting? Write a catchy description to grab your audience's attention...

This is Your First Item

January 03, 2023

Tell people more about this item. What's it about and what makes it interesting? Give people the info they need to go ahead and take the action you want.

To make this item your own, click here > Add & Manage Items.

This is Your Second Item

February 23, 2023

Tell people more about this item. What's it about and what makes it interesting? Give people the info they need to go ahead and take the action you want.

To make this item your own, click here > Add & Manage Items.

This is Your Third Item

May 28, 2023

Tell people more about this item. What's it about and what makes it interesting? Give people the info they need to go ahead and take the action you want.

To make this item your own, click here > Add & Manage Items.

Please reload

Meet the Ninja parents 

We are Samantha and Ray...

Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Search By Tags
Our Community 

Supermommy

King of Dads

Babyville

Krafty Kids

Mozart - Symphony No.41 - Mozart
00:00 / 00:00
  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
Биднийг дагаад илүү ихийг
Түлхүүр үгс
Сүүлийн пост
Онцлох пост

Бид хоёр бол оюутан залуу ээж аав хоёр. Амьдралын хамгийн том үүргээ биелүүлээд явж байгаа. Хүнээр хүн хийх амаргүй. Мэдэхгүй зүйлс зөндөө, хүүхэд бүр өөр, эмч бүрийн эмчилгээ өөр болохоор жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг үг л заримдаа биелээд байх шиг. Тиймээс бид хоёр шиг шинэхэн ээж аавууддаа интернет гээчийг ашиглаад мэддэг чаддаг туршлагаа хуваалцахаар энд байна даа.

Сансарын аав ээж хоёр
Дуу сонсоё
Тооцоолуур

© 2023 Сансар ХХК

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 -р хороо, Ногоон төгөл 78

Утас  : +976 9921 5327

Факс : +976 7011 1213

bottom of page