top of page

Хүүхдэд хавдар үүсгэж болзошгүй 6 зүйл ...

Газар доорхи гараж руу хүүхдээ бүү авч ор


Аж үйлдвэрийн хорт хий , утаа , машины яндангийн утаа , айл гэрүүдийн түлээ түлшний утаа , асфальтан зам халуунд халах үед ялгарах хий болон ахуйн цэвэрлэгээний химийн бодисууд зэрэг нь бүгд хортой бөгөөд зарим нь бүр хавдар үүсгэж ч болзошгүй . Иймд эцэг эхчүүд хүүхдээ машины яндангаас гарах утаа , хийнээс хол байлгаж , машин олноор байрлах газар доорхи гараж зэрэгт оруулахгүй байх хэрэгтэй . Үүнээс гадна , машины дотор ч мөн адил янз бүрийн хий , бохирдол их хуралддаг тул нялх хүүхэдтэй бол аль болох машинаа шинэчлэх , зад цэвэрлэх шаардлагатай .

Байрандаа засвар хийхдээ хиймэл аргаар боловсруулсан материалаас татгалзаарай.

Амьдран буй орчны бохирдол нь хүүхдэд цусны цагаан бөөмний огцом өвчлөлийг үүсгэж , хүүхэд багтрах , ой ухаан муудах зэрэг аюултай . Бээжингийн хүүхдийн эмнэлгээс 2001 онд хийсэн судалгаагаар цусны цагаан бөөмний өвчтэй хүүхдүүдийн 90 хувь нь сүүлийн хагас жилийн хугацаанд гэртээ засвар хийсэн айлын хүүхдүүд байжээ .


Өрөө тасалгааны бохирдолд нийлмэл материалууд , будаг , эмульс , цавуу зэргээс ялгарах формалдегид , метилин , метилбензин , диметилбензин фенилэтилен зэрэг орно .


Иймд гэр орноо засвар хийхдээ чанартай материал авах ба хиймэл аргаар боловсруулсан материал аль болох авахгүй байх , хүүхдийн өрөөний тавилгуудыг цэвэр модоор хийснийг авахыг чухалчлаарай . Засвар хийж дуусаад нэг сарын хугацаанд салхи оруулан хүлээзнээд нүүж орвол зохистой . Мөн нүүж ороод хорт утаануудын өөртөө шингээх төрлийн цэцэг ургамал гэртээ тарьвал нэн сайн .


Халдаг гудаснаас татгалз

Гар утас , компьютер , бичил долгионы зуух зэрэг нь бүгд их бага хэмжээгээр цацраг ялгаруулж байдаг учир хүүхдийн эрүүл мэндэд хортой .Нялх хүүхэдтэй өрөөндөө зурагт, компьютер байрлуулахгүй байх , хүүхдээ халдаг гудсан дээр унтуулахгүй байх хэрэгтэй . Хөргөгч , бичил долгионы зуух зэргийг зочдын өрөөнд байлгахгүй , богино долгионы зуухыг ажиллуулах үедээ хүүхдийг дэргэд нь байлгахгүй байх. Компьютерийн дэлгэцний урд хүүхдээ удаан байлгаж болохгүй бөгөөд зурагтнаас 3 метрээс хол зайтай байлгах хэрэгтэй.


Хуванцар аяга тавганд халуун хоол цай хийж болохгүй

Хуванцар угж , аяга мэтийг худалдан авахын өмнө ёроол дээр нь байгаа дахин боловсруулсныг илтгэх гурвалжин тэмдэглэгээг хар. Гурвалжин доторх тоо нь 1-7 зэрэг байдаг , ихэнх нь халуунд тэсвэргүй байдаг бол 5 гэсэн тэмдэгтэй нь бичил долгионы зууханд буюу 130 градуст халааж болохыг илтгэдэг. Гэтэл энэ аяга савнуудын таг нь тунгалагдуу , 7 гэсэн тэмдэглээстэй байхаар материалаар буюу угж хийдэг материалаар хийдэг бөгөөд энэ нь халуунд тэсвэргүй байдаг тул хүүхдийн иймэрхүү савнуудад хоолыг нь халаах , халуун зүйл хийхээс зайлсхий .


Хүүхдийн хувцасны нэг гол асуудал нь формалдегид РН зэрэг стандарт хангаагүй байдаг . Хүүхдэд цайруулсан , хатуу цардсан зурагтай хувцас аль болох авахгүй байх . Хувцас худалдаж авахдаа эхлээд сайн үнэрлэж үз . Гэрийн тавилгын дэлгүүрийн үнэр шиг мэдрэгдвэл бүү ав . Шинэ хувцсыг 10 минут цэвэр усанд булхаад дахин цэвэр усаар зайлаад наранд сайн дэлгэж хатаагаад өмсүүлэх хэрэгтэй .


Хүүхдийн тоглоом

Хүүхдийн тоглоомонд Cadmium, тугалга агуулагдсан асуудал одоо ч байсаар л байна . Санаатайгаар эдгээрийг агуулаад байдаг нь нэг талаас тоглоомыг илүү бат бөх болгох , нөгөө талаар метал тоглоомууд, өнгө өнгийн эвлүүлдэг өрдөг тоглоомууд , зурагтай бөмбөг , зурагтай ном зэргийг будсан будаг нь тугалга агуулсан байдаг. Тугалга нь төв мэдрэлийн системийн өсөлт хөгжилд хортой нь нэгэнт батлагдсан билээ. Хүүхдийн тоглоомонд агуулагдах тугалга стандартаас хэтрээгүйд итгэлтэй байхын тулд та найдвартай дэлгүүрээс чанартай тоглоом авах, чанарын тэмдгийг нь шалгах , хэдэн настай хүүхдэд тохирох , хэрэглэхийн өмнө угаах арчих тухай зааврыг нь эхлээд сайн унших хэрэгтэй .


Эх сурвалж : baobao.sohu.com - мэргэжилийн бус хайнга орчуулга шүү :р

Write a catchy title...

January 01, 2020

What's this item about? What makes it interesting? Write a catchy description to grab your audience's attention...

This is Your First Item

January 03, 2023

Tell people more about this item. What's it about and what makes it interesting? Give people the info they need to go ahead and take the action you want.

To make this item your own, click here > Add & Manage Items.

This is Your Second Item

February 23, 2023

Tell people more about this item. What's it about and what makes it interesting? Give people the info they need to go ahead and take the action you want.

To make this item your own, click here > Add & Manage Items.

This is Your Third Item

May 28, 2023

Tell people more about this item. What's it about and what makes it interesting? Give people the info they need to go ahead and take the action you want.

To make this item your own, click here > Add & Manage Items.

Please reload

Meet the Ninja parents 

We are Samantha and Ray...

Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Search By Tags
Our Community 

Supermommy

King of Dads

Babyville

Krafty Kids

Mozart - Symphony No.41 - Mozart
00:00 / 00:00
  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
Биднийг дагаад илүү ихийг
Түлхүүр үгс
Сүүлийн пост
Онцлох пост

Бид хоёр бол оюутан залуу ээж аав хоёр. Амьдралын хамгийн том үүргээ биелүүлээд явж байгаа. Хүнээр хүн хийх амаргүй. Мэдэхгүй зүйлс зөндөө, хүүхэд бүр өөр, эмч бүрийн эмчилгээ өөр болохоор жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг үг л заримдаа биелээд байх шиг. Тиймээс бид хоёр шиг шинэхэн ээж аавууддаа интернет гээчийг ашиглаад мэддэг чаддаг туршлагаа хуваалцахаар энд байна даа.

Сансарын аав ээж хоёр
Дуу сонсоё
Тооцоолуур

© 2023 Сансар ХХК

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 -р хороо, Ногоон төгөл 78

Утас  : +976 9921 5327

Факс : +976 7011 1213

bottom of page