Хулууны зутан
Мөн ч их хүлээлээ дээ гэдэг шиг л , хийх гэж бас л удлаа шүү , хэдэн ч сар өнгөрчихөв дөө :р Ийм гоё болохыг нь мэдсэн бол ...
Хулуугаа жижиглэж хэрчээд болтол нь чанана . Зүссэн хулууг нэгмөсөн хальс , үрийг нь цэвэрлээд хөлдөөж хадгалдаг гэж "орос аниа нар " зөвлөсний дагуу хадгалсан мөстэй хулуу :р
Сэрээгээр хатгаж үзээд зөөлөрсөн бол усыг нь асгаад нухах буюу миксердэнэ . Блендерт илүү жигд бүр крем шиг болох байсан байх , би хялбарчлаад нухсан , жаахан ширхэгтэй юм шиг мэдрэгдсэн , гэхдээ манай залууд бол зүгээр , бүр жаахан маамаа нарт бол миксердвэл дээр байх .