Хүүхдийн кашуудын сайн муу талуудаас
Хүүхдэд 6 сараас буюу нэмэгдэл хоолонд оруулж эхлэх үед нь каш өгнө . Хүүхдийн хоол хүнсний мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар кашийг ногоо идэж дасгасны дараа өгөх хэрэгтэй бөгөөд чихэрлэг сайхан амттай каш идэж хоолонд орсон хүүхдэд ногооны зутан , нухаш таалагдахгүй байх нь бий .
Нэмэгдэл хоолонд оруулах хамгийн зөв арга бол ногоонууд эхэлж өгөөд 2-3 долоо хоногийн дараа каш өгч эхэлбэл зүгээр . Гэхдээ жин багатай , жин бага нэмэгдэж байгаа хүүхдийг бол эмчийн зөвлөгөөг үндэслэн кашинд эхэлж оруулна . Нялх хүүхдэд глютенгүй кашаас эхлэн өгөх ба Глютен нь хүүхдэд харшил өгөх , ходоодонд муугаар нөлөөлөх аюултай . Глютенгүй каш : цагаан будааны , гурвалжин будааны , эрдэнэ шишийн каш .
Глютентэй : Овъёосны , буудайн , манная , шар будааны каш
Ихэнх мэргэжилтнүүд каш дөнгөж эхэлж идэж байгаа нялх хүүхдэд чанадаггүй бэлэн каш нь илүү зохино гэж үздэг . Эдгээр нь орчин үеийн технологоор экологийн цэвэр түүхий эдээр хийсэн , амин дэм эрдэс бодисуудаар баяжуулсан тэнцвэржүүлсэн найрлагатай байдаг . Хүүхдийн нас насны онцлог , шаардлагад тохирсон шингэндүүгээс эхлээд жимс ногоо гэх мэт нэмэлтүүдтэй байна . Бэлэн кашнууд нь сүүтэй ба сүүгүй байх ба хүүхдэд сүүгүй каш эхэлж өгнө . Хүүхдийн бие организм нь үнээний сүүн дэх уургийг хүлээн авч боловсруулах чадвар нь сул учраас харшил өгөх нь их байна .Хүүхдэд аль нэг төрлийн кашийг дангаар нь эхлэн өгч тухайн бүтээгдэхүүнд харшилтай эсэхийг нь ажиглана . Хүүхдэд өгөхдөө 5 граммаас эхэлж , нэг төрлийн кашийг дор хаяж 10 хоног өгч дасгана . Хамгийн анх өгөх кашны хамгийн зөв сонголт бол будааны каш байдаг . Дараа нь гурвалжин будаа , эрдэнэшиш гэх мэт глютенгүй энгийн кашуудаас өгч дасгасны эцэст ногоо , жимс зэрэг нэмэлттэй кашуудыг өгч болно. Ингэж нэг сарын турш дасгасны эцэст 100-150 грамм каш иддэг болно.
Хамгийн сайн каш аль нь вэ ? Энэ асуултад яг тэр нь гэж хариулах аргагүй юм. Бүх төрлийн будаанд өөрийн гэсэн онцлог сайн талууд байдаг болохоор хүүхдийн хоолны цэсийг эдгээрээс аль алийг нь оролцуулан зохиох хэрэгтэй.
Гурвалжин будаа
Ургамалын уураг, төмөр бусдаасаа 6-7 дахин их байна, фосфор, магни, калигаар баялаг бөгөөд цайр, йод, кобальт агуулагддаг .
Овъёос
Хамгийн өргөн хэрэглэгддэг. Мөн л ургамалын уураг, өөх тос, Вгийн бүлгийн аминдэмүүд, К,Е аминдэм, магни,кали, фосфор, төмрөөр баялаг , Цайр йод фтор агуулсан байдаг. Дархлааг сайжруулах онцгой ач тустай. Тийм ч учраас өвчний дараа үед овъёосны каш идэхийг эмч нар санал болгодог .
Цагаан будааны каш
Харшил өгдөггүйгээрээ алдартай. Үнэндээ уураг, эрдэс бодис , амин дэмүүд дээрх 2оос бага байдаг. Харин энэ каш нь биед антибиотикийн эмчилгээ хийгдсэний дараа эм бэлдмэлүүдийн үлдэгдлийг бие махбодиос цэвэрлэн гаргадгаараа алдартай. Будааны каш нь гэдэс гүйлгэхийг зогсоодог болохоор нялх хүүхдэд тэр бүр өгөөд байж болохгүй . Эсвэл ногоо жимс хольж хийж өтгөн хатаах нөлөөллийг багасгаж өгч болно. Эрдэнэшишийн бэлэн кашууд нь цардуул , төмрөөр баялаг. ВДЕ витамин, кали магни цайр агуулсан байдаг , харин кальц фосфор багавтар байна. Эмч нар 9 сараас бага хүүхдэд энэ кашийг идэхийг зөвлөдөггүй. Манная каша Буудайн гурилаар хийдэг . Орчин үед эмч нар хүүхдийг 2 нас хүртэл энэ кашийг өгөхөөс татгалзахыг санал болгож байна . Манная каша нь нойр булчирхайд ачаалал өгч , хүүхдийн амьдралын эхний 2 жилд рахит сульдаа өвчнөөр өвчлөхөд нөлөөлдөг . Энэ кашинд аминдэм , эрдэс ВЕ төрлийн аминдэмүүд , кали , төмөр бага байдаг .
Шар будааны каш
Шар будааны үндэс болох бог будаа нь нь В аминдэм, фолийн хүчил, кали, цайр, йод агуулдаг боловч хоол боловсруулалтанд хүндрэлтэй, 1.5-2 наснаас хойш идэхэд тохиромжтой. Биеийг хоргүйжүүлэх, гүйлглтийг зогсооход тустай .
Хөх тарианы болон арвайн каш
Ургамалын уураг, фосфор, кали, төмөр, В аминдэм ихээр агуулдаг. Гэхдээ хүүхдийн кашинд төдийлөн тооцогддоггүй, эмчилгээний журмаар иддэг.
Каш чанах арга
Хөхүүл хүүхдүүдэд будааны каш чанахдаа ус юмуу ногооны шөлөнд , 100 грамм шингэнд 5грамм будааны гурил 1 цайны халбага овоололгүй хийх хийж , зөөлөн гал дээр 25 минутаас багагүй хугацаанд чанана . Будааны гурилыг гэрийн нөхцөлд кофе бутлагч , блендерт хийж болно , эсвэл гар уур нүдүүрт хийж болно . Амтыг сайжруулахын тулд 4-5 граммаас ихгүй цөцгийн тос юмуу ургамалын тос , хөхний сүү юмуу 1-2 хоолны халбага эхийн сүү орлуулагч хийнэ . Давс , чихэрийг аль болох удаан хугацаанд хэрэглэхгүй байвал сайн .
Овъёосны нэвсийг буцалж буй шингэн рүү цацан хийж байнга хутгаж чанадаг . Амтыг сайжруулахын тулд корица , анис , лимон юмуу апельсины хальс нунтаг болтол нь үрээд хийж болно . Арай том хүүхдэд сахарны оронд жимсний чанамал , сироп , үзэм , шинэ жимс хийж болно.
Гурвалжин будааг эхлээд тосгүй хуурах буюу духовканд шараад хөргөөд хүйтэн усанд хэд хэдэн удаа угаана . Дараа нь чаналгүй будаатайгаа ижил хэмжээний буцалсан усанд хийгээд халуун саванд байлгахад 30-40 минутад каш бэлэн болно . Усны оронд сүү хийж болно .
Манная каша 500 грамм сүүнд 100-150 грамм буюу өөрийн хүссэнээр өтгөнийг нь тохируулна . Сүү буцлангуут шигшүүрээр хүүхдийн будааг сүү рүүгээ шигшиж хийгээд байнга хутгаж 2 минут чанана . 2 минутаас илүү чанадаггүй . Дараа нь таглаад 10-15 минут байлгана . Ингэж хийсэн кашинд өөрийн өвөрмөц амт нь хадгалагдан үлддэг .
Эх сурвалж : www.allwomens.ru-с орчуулав .